Улаанбаатар хот, Монгол улс — Уламжлалт бус хөрөнгө оруулалтын ОРДА Вэлф платформ Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж, ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг хангасныг дуулгахад таатай байна. Бид олон улсын стандартын дагуу харилцаа, мэдээллийн дотоод хяналт, харилцагч, хөрөнгө оруулагчдын мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг нэн тэргүүнд тавьж, дэлхийн аль ч орны хэрэглэгчдийн мэдээллийг бүрэн таньж баталгаажуулах, хамгаалахад шаардлагатай цогц системийг нэвтрүүллээ.