ОРДА: Хөрөнгө оруулалтаар амжилт олох боломжтой гэдэгтээ яаж итгэх вэ?

ORDA
1 min readApr 22, 2021

--

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ын ЭРГЭЛЗЭЭ #1

Хөрөнгө оруулалт гээч нь том том авдар мөнгөтэй эсвэл санхүү, хөрөнгө оруулалтаар мэргэшсэн, бурхнаас заяасан гоц сэргэлэн хүмүүсийн л хийх зүйл юм биш үү? Би чадах юм уу дөө гэж олон хүн бодож байж магадгүй.

Тэгвэл танд нэг зүйл хэлье.

Дэлхий ертөнц дээрх бүх хүн баян биш гэдэгтэй та санал нийлэх үү?

  • Тийм бол мөнгө хэрэгтэй хүмүүс байж таарна аа даа?

Тэгэхээр тэр хүмүүст таны мөнгө хэрэгтэй байна аа гэсэн үг юм.

Мөнгийг тань тэд аваад ийм зүйлд ашиглана, бизнесээ ингэж томруулна, ийм хувиар өсгөнө гэж танд төлөвлөгөөгөө танилцуулна.

Харин та сайтар танилцаад мөнгө хэрэгтэй байгаа тэр олон хүмүүсийн хэнд нь өгөх вэ гэдгээ л шийдэх хэрэгтэй. Үүний тулд та өөрийн чухалчилж буй шүүлтүүрээр сонголтуудаа шүүж болно.

Хамгийн чухал зүйл бол: Таны хөлс хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж олсон тэр мөнгө их ч бай, бага ч бай маш их үнэ цэнэтэй бөгөөд хэн нэгэнд амин чухал хэрэгтэй гэдэгт та эхлээд итгэх хэрэгтэй юм шүү.

--

--

ORDA
ORDA

No responses yet