ОРДА ВЭЛФ платформ олон улсын ISO/IEC 27001:2013 стандартыг бүрэн хангаж сертификатаа гардан авлаа.
Улаанбаатар хот, Монгол улс — Уламжлалт бус хөрөнгө оруулалтын ОРДА Вэлф платформ Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж, ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг хангасныг дуулгахад таатай байна.
Бид олон улсын стандартын дагуу харилцаа, мэдээллийн дотоод хяналт, харилцагч, хөрөнгө оруулагчдын мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг нэн тэргүүнд тавьж, дэлхийн аль ч орны хэрэглэгчдийн мэдээллийг бүрэн таньж баталгаажуулах, хамгаалахад шаардлагатай цогц системийг нэвтрүүллээ.
Энэхүү гэрчилгээ нь ОРДА Вэлф ХХК-ийн мэдээллийн аюулгүй байдлыг байнга ханган ажиллаж, харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хууль журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах амлалт хэмээн бид итгэж байна.
Энэхүү гэрчилгээг авахад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан Инфосек Интелиженс ХХК байгууллагын хамт олон талархал дэвшүүлье!
Бидэнд итгэл хүлээлгэж хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчид, хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ баярлалаа!