Landng, Inc. болон ORDA, Inc. нар тогтвортой аялал жуулчлалын салбарт шинэлэг төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар боллоо.

ORDA
3 min readJan 9, 2024

--

[Хонолулу хот, Хавай муж, АНУ] — Travel Tech салбарт нөлөөллийн маркетингийн үйл ажиллагаагаа явуулдаг Landng, Inc. (“Ланднг”) болон финтек салбарт Web3-ийг чадварлагаар ашиглаж тогтвортой байдалд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ORDA, Inc. (“ОРДА”) компаниуд тогтвортой аялал жуулчлалын салбарт хувьсгал хийхээр хүчээ нэгтгэн, хамтын ажиллагааг эхлүүллээ.

Ланднг-ын шинэлэг аяллын хөтөлбөр дээр ОРДА-ийн аяллаас нүүрстөрөгчийн ялгарлыг хэмжиж, оффсэт хийн тухайн улсын нийгэм, эдийн засагт ашигтай байдлаар аялал хийх боломжийг хэрэглэгчдэд санал болгож байна.

Бидний хамтын ажиллагаа нь Хавай Мужийн Аялал Жуулчлал Хорооны дэмжлэгтэйгээр Оаху болон Мауи арлуудын соёл, нийгэм, эдийн засгийн зорилготой аяллын хөтөлбөрт багтсан бөгөөд 2024 онд зарлагдахаар зэхэж байна. Уг хөтөлбөрт Хавайн тусгаар тогтносон түүх, хэл соёлтой холбоотой мэдээллийг багтааснаас гадна ресторан, дэлгүүрүүдийн мэдээлэл гээд нутгийн иргэдийн эрхэлдэг бизнесүүдийг жагсаасан байгаа юм. Мөн арлын байгалийн үзэсгэлэн, тогтвортой байдлыг цаашид хангах аяллын үйл ажиллагаануудыг жагсаалтыг бэлджээ.

Ланднг болон ОРДА компаниуд хамтран үе шаттай урт хугацааны олон ажил төлөвлөсний эхний үед хийгдэх ажлуудаас дурдвал:

Карбоныг тэглэх ажилтай холбоотой холболт: Ланднг болон ОРДА нь Web3 технологид суурилсан тогтвортой аялал жуулчлалын платформын API-г хөгжүүлэлтэд хамтран ажиллана. Энэхүү платформ нь хэрэглэгчдэд аяллын туршид бий болсон нүүрстөрөгчийн ялгарлыг тооцоолох, байгаль орчинд ээлтэй байдлаар нүүрстөрөгчийг бууруулж байгаа төслүүдийг ашиглан карбон тэглэх боломжийг олгоно.

Тогтвортой байдалд ашигтай NFT гаргах боломжууд: Энэ хамтралаар бид Ланднг платформ дээр хүрээлэн буй орчны байдал болон соёлын NFT гаргаж, худалдаалахаар ажиллаж байна. Эдгээр NFT нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нөхөх зорилготой онцгой эрхийг багтаасан, хөнгөлөлттэй боломжуудыг хэрэглэгчдэд олгох юм.

Тус 2 компанийн үүсгэн байгуулагчид нь технологийн салбарт амжилттай бизнес эрхэлж буй бүсгүйчүүд байдаг. Хоёулаа өнгөрсөн жилийн Hawaii Blue Startups-аас зохион байгуулсан East Meets West Pitch тэмцээнд оролцож, финалын шатанд шалгарсан. Анх стратегийн хамтрал, бие биенээ дэмжсэн нөхөрлөлөөс үүссэн.

Landng компанийн гүйцэтгэх захирал Девон Кеакулина ДеАнжело хэлэхдээ “Бид
ний хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбарт тогтвортой байдлын боломжуудыг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Бид ОРДА болон Хавай Мужийн Аялал Жуулчлал Хороотой хамтарч ажиллаж байгаа нь жуулчдад амар, байгальд ээлтэй аяллын сонголтуудыг санал зорилготой юм.”

ORDA-ийн Гүйцэтгэх захирал Батчулууны Гэрэлмаа: “Ланднг-тай эхлүүлээд буй хамтын ажиллагаа нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх бидний алсын хараатай төгс нийцэж байгаа. Бид хамтдаа аялал жуулчлалын салбарын тогтвортой шийдлүүдэд шинэ жишиг тогтоохоор эрмэлзэж байна” гэж уг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү хамтын ажиллагааны дараагийн шатанд бид Ланднг болон ОРДА-ийн үйлчилгээг Монгол улс болон Азийн бусад улсуудын зах зээл рүү тэлэх, мөн түүнчлэн Францын Парис хотод өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Өнгөрсөн онд дэлхийд алдартай Lonely Planet болон Financial Times сэтгүүлээс Монгол улсыг цар тахлаас хойших жуулчдын сонирхлыг ихээр татаж буй, 2024 онд аялахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэсэн.

Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас олон санал санаачилга гарган хэрэгжүүлж байгаагийн нэг нь ОРДА-тай хамтын ажиллагааг эхлүүлсэн явдал юм. Энэхүү дэмжлэг нь ОРДА болон Ланднг-ийн хамтын ажиллагаа амжилттай болоход ихээхэн түлхэц болж байгааг дурдах нь зүйтэй.

Ланднг нь Францын Парис хотод байгуулагдсан. 2024 онд тогтвортой байдлын зорилго нэгтэй тансаг зэрэглэлийн Orient Express брэнд болон ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн багтай хамтран Landng платформоо нээхээр бэлтгэж байна.

Талууд хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулж, дэлхий даяарх аялагчид болон жуулчдыг илүү тогтвортой ирээдүйд хамтран хувь нэмэр оруулах байх хэмээн тэсэн ядан хүлээж байна.

Landng, Inc.-ийн тухай:
Landng, Inc нь брэндүүд, контент бүтээгчид болон аялагчдыг холбосон маркетингийн технологийн платформ юм.

ORDA Wealth, Inc.-ийн тухай:
ORDA нь байгаль орчин, нийгэмд ашигтай олон төрлийн уламжлалт бус хөрөнгүүдэд хөрөнгө оруулах боломжийг иргэд болон байгууллагад олгон нүүрстөрөгчийн давхар ислийг нөхөх зорилготой сэргээгдэх санхүүгийн (Re-Fi) платформ юм.

--

--