ESG-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

ORDA
2 min readFeb 1, 2024

--

Нийгмийн хариуцлагатай тогтвортой хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа компанийн байгаль, орчин, нийгэм засаглалын хүчин зүйлсийг харгалзан үзэх практикийг хэлдэг. Компанийн гүйцэтгэлд эдгээрийг үнэлж, хөрөнгө оруулалтын үйл явцад тусгах юм.

Байгаль орчны хүчин зүйлүүд

Байгаль орчны хүчин зүйлс нь тухайн компанийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллүүд байна. Үүнд нүүрстөрөгчийн ялгарал, эрчим хүчний хэмнэлт, хог хаягдлын менежмент, нөөцийн ашиглалт зэрэг орно. ESG-ийн хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчийг сурталчлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй туршлагыг хэрэгжүүлэх зэрэг тогтвортой байдлыг эрхэмлэдэг компаниудыг авч үздэг.

Нийгмийн хүчин зүйлүүд

Нийгмийн хүчин зүйлүүд нь компанийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг харуулдаг. Үүнд ажилчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа, хөдөлмөрийн нөхцөл, ажил эрхлэгчдийн олон талт байдал, олон нийтийн оролцоо, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэлэх зэрэг багтана. ESG хөрөнгө оруулагчид хөдөлмөрийн ёс зүй болон аюулгүй байдлыг эрхэмлэдэг, бүс нутгаа дэмжсэн, эрүүл, ёс зүйтэй бүтээгдэхүүн гаргадаг байгууллагуудыг дэмждэг.

Засаглалын хүчин зүйлүүд

Засаглалын хүчин зүйлүүд нь компанийн дотоод бүтэц болон бодлогод төвлөрдөг. Үүнд ТУЗ-ийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх ажилтны цалин хөлс, хувьцаа эзэмшигчийн эрх, ил тод байдал зэрэг багтана. ESG-ийн хөрөнгө оруулагчид хараат бус удирдах зөвлөлтэй, удирдах ажилтны цалин хөлс нь шударга, ил тод тайлагналтай компаниудыг илүүд үздэг.

ESG-ийн хөрөнгө оруулалт нь компанийн соёл ихээхэн эерэг нөлөөллийг авчирдаг. Хөрөнгө оруулалтын шийдвэрт ESG хүчин зүйлсийг тусгаснаар компаниуд байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагавраас зайлсхийх, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, компанийн засаглалаа сайжруулахад түлхэц болдог байна.

--

--