2024 ОНД ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТАНЫ ХИЙЖ ЧАДАХ 7 ХЯЛБАР АЛХАМ
- СЭВЭГ, ЗАРМЫГ ХҮНСЭНДЭЭ ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭХ
Буурцагийн ургамал нь хөрсийг нөхөн төлжүүлэх чадвар нь өндөр байдаг. Мөн байнгын усалгаа, бордооны шаардлагагүй. Сэвэг, зармыг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр өдөр тутам авах ёстой амин дэм, эрдэм бодис, төмрийн хэмжээг махнаас илүү нөхөж чаддаг байна.
2. АЯГАА УГААХДАА БАГА УС АШИГЛА.
Маш сайн аяга таваг угаадаг автомат машинд хөрөнгө оруулах цаг болжээ. Орчин үеийн аяга таваг угаагч машинууд нь маш бага ус зарцуулдаг бөгөөд гараар угаах процесстой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалтыг 3 дахин бага байлгаж чадна гэсэн үг.
3. ХАТУУ ШАМПУНЬ ХЭРЭГЛЭЭРЭЙ.
Нэг удаагийн хуванцар хог хаягдлаас зайлсхийж, сав баглаа боодол багатай шампунь, саванг хэрэглэж занших.
4. БИДЕ 00 АВААРАЙ.
Биде 00 гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж буй 00-ийн цаасны хэрэглээг 80% бууруулж чаддаг.
5. НЭГ ТӨРЛИЙН ХУВЦСАА ОЛОН ЖИЛ ӨМСӨНӨ ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ БОЛ.
Хувцасны шүүгээгээ цөөн хэдэн чанартай хувцсаар дүүргэх. Fast-fashion буюу хурдан солигддог хувцас загварын салбар дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 10 орчим хувийг үйлдвэрлэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл энэ хувь 2030 он гэхэд 50 хувь өсөх аюултай байгаа.
6. БАЙГАЛЬ ОРЧИНДОО ИЛҮҮ ИХ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ.
Шувуу, амьтан, ургамал таньдаг маш олон төрлийн апп хийгдсэн байдаг. Шувуу таньдаг Merlin, ургамал таних Picture this, олон төрлийн ургамал, амьтад таньдаг iNaturalist апп-уудыг ашиглаж дэлхий ертөнцийн амьд биестэй танилцаарай.
7. ШАВЖ УСТГАДАГ ЦАХИЛГААН ЦОХИУРЫГ АШИГЛАХАА БОЛИОРОЙ.
Эдгээр төрлийн төхөөрөмжүүд нь жил бүр байгаль орчинд ашигтай байдаг 70 тэрбумаас дээш шавжийг устгаж байдаг байна. Шавжаас сэргийлэх шаардлагатай бол сэнс, наалт, тор зэргийг ашиглаарай.
Source: @postclimate