ОРДА: Альтернатив хөрөнгө оруулалт буюу вискинд хөрөнгө оруулах нь

Уламжлалт бус хөрөнгө оруулалт:

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын чиг хандлага

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын хувьд үл хөдлөх хөрөнгө, хаалттай хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт хөрөнгүүд Монголын зах зээл дээр харьцангуй түгээмэл арилжаалагддаг, бид ч энэ талаар багагүй мэдээлэлтэй байгаа. Харин бидний сайн мэдэхгүй ховор цуглуулга, дарс болон виски, дээд зэрэглэлийн цүнх, хувцас, криптовалют гэх мэт онцгой хөрөнгө оруулалтууд сүүлийн үед нэлээд эрчээ авч байна.

Hermès Himalaya Niloticus Crocodile Retourné Kelly 25
  1. Торх: Вискиний амт чанарын амин сүнс нь түүнийг хадгалж байгаа торхонд байдаг гэж хэлж болно. Вискиг царс модоор хийсэн торхонд хадгалах ба шив шинэ торхонд хадгалдаггүй, нэг бол Америкийн бурбон (Bourbon barrel) виски нэг удаа хадгалсан торхонд, эсвэл дарс хадгалсан торхонд (Sherry barrel) вискиг насжуулдаг. Вискиг хийхээс өмнө торхны дотор талыг галаар түлдэг бөгөөд торхонд орохдоо тунгалаг байсан виски модон торхтойгоо химийн урвалд орж, насжиж дуусаад гарч ирэхдээ бидний сайн мэдэх алтлаг өнгөтэй, өвөрмөц амт бүхий шингэн болдог байна.
  2. Насжилт: Вискиний үнэ цэнэ насжилтаас хамгийн их шалтгаалдаг ба Шотландын хуулиар доод тал нь 3 нас хүрч байж лонхонд савлах боломжтой болдог. Вискиний насжилттай холбоотойгоор 10, 12, 15, 21 жил гэх хэд хэдэн чухал хугацаа яригддаг. Энэ жилүүдэд ихэнх торх задарч, лонхонд савлагдаж зарагддаг ба вискиний брэндүүд, жижиглэнгээр зардаг бизнесүүдийн хувьд ийм настай вискинүүд хамгийн үнэ цэнэтэй байдаг. Дурдах ёстой нэг зүйл нь вискиний нас зөвхөн торхондоо нэмэгддэг бөгөөд лонхолсон жилдээ нас нь тогтдог байна. Иймд торхтой вискиний үнэ цэнэ зах зээлийн нөлөөнөөс гадна ердөө цаг хугацааны явцад өсдөг том давуу талтай юм.
  3. Лонхонд савлах. Ингээд нэлээд хэдэн жил хадгалсан торхоо задлаад эцсийн бүтээгдэхүүн болгох нь үнэ цэнийг нь тодорхойлох бас нэг чухал алхам юм. Хамгийн эхэнд алкогольний хэмжээ их чухал. Виски анх торхонд орохдоо ойролцоогоор 63.5 хувийн алкогольтай байх бөгөөд насжилтын явцад жил бүр ойролцоогоор 2 хувь нь агаарт ууршдаг байна. Ингээд насжиж дууссан виски Ойролцоогоо 50 гаруй хувийн алкогольтай байх бөгөөд дээрээс нь ус нэмж, 46 хувь хүртэл шингэлэх , эсвэл торхноос гарсан чигт нь лонхонд шууд хийх 2 сонголт бий. Аль нь илүү үнэ цэнэтэй байхыг хэлэлтгүй биз ээ.
Ямазаки
Макаллан сингл молт

ORDĀ makes alternative investments easy and borderless.

ORDĀ makes alternative investments easy and borderless.