НҮҮРСТӨРӨГЧИЙН ЯЛГАРУУЛАЛТАА АМЖИЛТТАЙ БУУРУУЛЖ ЧАДАЖ БУЙ ДЭЛХИЙН 5 УЛС

ORDA
1 min readJan 26, 2024

--

- Коста Рика

Нүүрстөрөгчийн ялгарлаа сэргээгдэх эрчим хүчийг дэмжих замаар 98% бууруулж чадсан. Эрчим хүчний эх үүсвэрээ усан болон салхин цахилгаан станц, газрын гүний дулаан, нарны эрчим хүчээр шийдэж чаджээ.

- Швед

Швед улс нүүрстөрөгчөө бууруулахаар маш сайн ажиллаж байгаа улсуудын нэг. Карбон кредитийн үнийг тодорхойлсон, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг урамшуулах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэргээр бодлогын хэмжээнд арга хэмжээнүүдийг авчээ.

- Герман

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой Energiewende (“эрчим хүчний шилжилт”) нэртэй бодлого гаргасан байдаг. Нар, салхины эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулсан. Эрчим хүч хэмнэх аргуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2038 он гэхэд нүүрсний эрчим хүчийг бүр мөсөн халах зорилт тавьсан байгаа юм байна.

- Дани

Cэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхины эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлээр маш сайн ахиц дэвшил гаргаж чадсан ба энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа улс юм. 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа 0 байлгах зорилтын хүрээнд нүүрснээс хараат байдлаа эрс бууруулсан.

- Бутан

Гималайн нурууны жижиг улс Бутан нүүрсхүчлийн хийг бууруулах өвөрмөц арга барилыг хэрэгжүүлж байна. Бутан улс зөвхөн утааг бууруулахад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Үндэсний нийт аз жаргал (GNH) хэмээх үзэл баримтлалд ихээхэн ач холбогдол өгдөг. Тус улс нүүрсхүчлийн хийг өөрийн үйлдвэрлэж байгаагаас илүү шингээдэг өргөн уудам ой модыг хамгаалж, нүүрстөрөгчийн сөрөг статусыг хадгалахыг зорьж байна.

--

--

ORDA
ORDA

No responses yet