Нүүрстөрөгчийн ул мөр ба улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?

ORDA
1 min readJan 22, 2024

--

Нүүрстөрөгчийн ул мөр нь бидний өдөр тутмын үйлдлээр байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хэмжиж буй тодорхойлолт юм.

Бид өдөр тутмын амьдралдаа уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хийг ялгаруулдаг.

Жишээ нь АНУ-д гэхэд 1 хүн жилд дунджаар 16 тонн хий үүсгэж байна. Харин дэлхийн дундаж нь 4 тонн байна.

Цаг уурын өөрчлөлтийг бууруулахын тулд 2050 он гэхэд нэг хүнд ногдох хэмжээг хамгийн ихдээ 2 тонн байлгах шаардлагатай байгаа юм.

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр 2015 оны 12-р сард дэлхийн 195 улс Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Парисийн хэлэлцээр нь дэлхийн дундаж температурыг 2℃ хэмээс доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5℃ хэмд хязгаарлах зорилготой хэлэлцээр юм.

2050 он гэхэд хорт утааны бохирдлыг цэвэр 0 дүнд хүргэхээр Их Британи, Норвеги, Франц, Шинэ Зеланд зэрэг улсууд хуулиараа үүрэг хүлээгээд байгаа улсууд юм.

Хятад улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн төвийг сахих түвшинд хүргэх төлөвлөгөөтэй байгаа бол Өмнөд Солонгос, Япон улсууд 2050 он гэхэд хорт хий ялгаруулалтыг цэвэр 0 байлгана гэдгээ мэдэгдсэн.

Source:

The Nature Conservancy

Imperial UK

МУ-ийн Гадаад Харилцааны Яам

--

--

ORDA
ORDA

No responses yet