Вискинд хэрхэн хөрөнгө оруулах талаарх таны хөтөч

Вискид хөрөнгө оруулах нь зөвхөн үнэнч сонирхогчид хийгээд мэргэжилтнүүдийн эзэмшдэг зах зээл байхаа больжээ. Та нэг торх виски худалдаж аваад боловсорч гүйцэх хүртэл нь хадгалах эсвэл вискиний багцад хөрөнгө оруулалт хийж мөнгөө үржүүлж болно.

Энэхүү нийтлэлд бид вискиг хэрхэн хийдгээс эхлээд мэргэжлийн санхүүгийн багаар удирдагдсан виски багцад хэрхэн хөрөнгө оруулах талаарх хамгийн ойлгомжтой, товч гарын авлагыг танд хүргэж байна!

Виски гэж юу вэ?

Хамгийн энгийнээр тайлбарлавал, шар айраг эсгээд, амтыг нь хүчтэй болгож, дараа нь агуулахад хэдэн жилийн турш мартах үед бий болдог зүйл бол виски юм. Гэсэн хэдий ч виски нь овжин хөрөнгө оруулагчдыг хайж байгаа виски цуглуулагчдад бол хөрөнгийг нь хэд дахин өсгөж чадах үнэлж баршгүй бүтээгдэхүүн юм.

Вискиг яаж хийдэг вэ?

Виски хийх нь ашигтай үр тариа болох арвайгаас эхэлдэг. Арвайг хурааж авсны дараа хэсэгчилэн соёолох ба үүнээс мальтозын сахар үүсч, соёолжтой арвай буюу зүгээр л “соёолж” (малт) болдог. Үр тариаг нунтагласны дараа элсэн чихрийг нь гаргаж авахын тулд усанд дэвтээдэг бөгөөд энэ элсэн чихэртэй “вот” нь элсэн чихрийг зажилж, архи үйлдвэрлэх нөөц болдог.

Виски нь царс модон торхондоо маш удах ёстой. Шотландад виски боловсорч гүйцэх хугацаа нь хамгийн багадаа гурван жил байдаг ч малт виски 8 жил өнгөрөхөөс өмнө торхноосоо савлагдах нь ер бусын үзэгдэл юм. Боловсорч гүйцэх үйл явц нь удаан байж болох ч дараа нь хүртэх ашиг тусыг нь үнэлж баршгүй.

Яагаад вискид хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?

  • Виски нь сайн хөрөнгө оруулалт байж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам чанар нь улам сайжирч, үнэд хүрдэг тул вискинд хөрөнгө оруулах хэрэгтэй. Энэ нь элэгдэлд ордог хөрөнгө биш бөгөөд вискиний хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь инфляцын эсрэг хүчтэй хамгаалалт болдог шинж чанар юм.
  • Виски нь зөвхөн уух зориулалттай биш юм. Виски нь хөрвөх чадвар сайтай хөрөнгө юм. Бүтээгдэхүүний дотоод чанар, хөрөнгө оруулалтын боломж нь тэднийг ууж таашаал авахаас гадна мөн цуглуулах боломжийг олгодог.
  • Виски бол түүхэн үнэт зүйл. Цуглуулгын вискиний үнэ цэнэ нь цаг хугацааны явцад өсөх хандлагатай байдаг бөгөөд эдгээр нь тэдний ховор байдал болон чанар гэсэн хоёр үндсэн хүчин зүйл дээр суурилдаг. Зах зээл дээр виски ховордсоор л байгаа тул яахын аргагүй үнэ цэнэтэй хөрөнгө болж байна. Түүнчлэн, виски нь эдийн засгийн нөхцөл байдалд тийм ч мэдрэмтгий биш. Европ даяар орон сууцны зах зээл уналтанд орсон байсан ч таны вискид оруулсан хөрөнгө оруулалт тань зүв зүгээр байх болно!

Нээлттэй, мэргэжлийн санхүүгийн багаар удирдагдсан сан гэж юу вэ?

Мэргэжлийн санхүүгийн багаар удирдагдсан хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчдын мөнгийг нэгтгэж, сангийн менежер санд байгаа бүх хөрөнгө оруулагчдын өмнөөс хөрөнгийг удирддаг. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө нэгтгэснээр олон олон хөрөнгө оруулалтын боломжуудыг олж авах магадлал нь нэмэгддэг.

Хөрөнгө оруулагч нь удирдаж буй санд хөрөнгө оруулахдаа оруулсан хөрөнгийн хэмжээтэй нь пропорциональ нэгж хуваарилдаг. Мэргэжлийн санхүүгийн багаар удирдагдсан хөрөнгө оруулалтын сан нь нээлттэй байдаг бөгөөд энэ нь санал болгож болох нэгжийн тоог хязгаарлахгүй бөгөөд хөрөнгө оруулагч нар багцад сар бүр нэмэлтээр хөрөнгө оруулах, эсвэл зарах боломжтой .Хөрөнгө оруулах дээд хэмжээ байхгүй тул шинэ захиалга авсаар байх болно.

Нээлттэй гэдэг нь санал болгох нэгжийн тоог хязгаарлахгүй гэсэн үг бөгөөд хөрөнгө оруулагч нар NFT багцад сар бүр нэмэлтээр хөрөнгө оруулах, эсвэл зарах боломжтой. Хөрөнгө оруулах дээд хэмжээ байхгүй тул бид шинэ захиалга авсаар байх болно.

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах хүсэлт гаргахад бид нэгжийн тоог холбогдох дүнгээр нэмэгдүүлэх ба хөрөнгө оруулалтаасаа зарах үед буцаан худалдаж авна.

ORDA-аас санал болгож буй Виски сан гэж юу вэ?

Өндөр инфляцитай, төгрөгийн ханш огцом суларч буй өнөөгийн эдийн засгийн тоолшгүй олон эрсдэлүүдээс таныг хамгаалахын сацуу манай мэргэжлийн санхүүгийн багаар зах зээлийн болон хөрөнгө оруулагчдын тооны өөрчлөлтөөс хамааран цаг тухай бүрт зохимжтой байдлаар удирдагддаг вискиний багцад хөрөнгө оруулж гадаад валютаар өрсөлдөхүйц өгөөж хүртэх боломж бүхий хөрөнгө оруулалтын саналыг ОРДА танд танилцуулж байна.

Виски Багц нь хөрөнгө оруулалтын нийт хэмжээнээс хамааран зах зээл дээрх хамгийн сайн үзүүлэлттэй 3-аас дээш Шотланд, Ирланд, Япон болон бусад бүсүүдийн өндөр өгөөж бүхий торхтой болон лонхтой вискинүүдээс бүрдэнэ.

Хэрвээ та виски багцын тухай сонирхож байвал:

https://orda.mn/mn/whisky-fund/

Та хөрөнгө оруулагчийн маягтыг бөглөн захиалгаа өгөөрэй.

https://forms.clickup.com/25548861/f/rbp1x-1205/XKOHL7RHOZIJNIBZG9

--

--

--

ORDĀ makes alternative investments easy and borderless.

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store
ORDĀ Wealth Management

ORDĀ Wealth Management

ORDĀ makes alternative investments easy and borderless.

More from Medium

MWSU Softball 2022 Recap

HDF 3.5.2 to CFM 2.1.2 In-Place Upgrade Part 3 — Ranger Post Deployment

PeeCoin Charts — Team Thoughts and weekly update