АНУ-ын “Хариуцлагатай санхүүгийн тухай хууль” (“RFIA”)-ийн хураангуй 2021 2-р хэсэг

Өмнөх нийтлэлдээ бид “Хариуцлагатай Санхүүгийн тухай хууль” болон энэхүү хууль нь крипто зах зээлийг хэрхэн өөрчлөх талаар товч танилцуулж, Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай харьцуулсан билээ. Энэ удаад бид “Хариуцлагатай Санхүүгийн Хууль”-ийн үнэт цаасны инновацийн хэсгийг товч танилцуулах болно.“Хариуцлагатай Санхүүгийн Хууль”-ийн хамгийн чухал онцлогуудын нэг нь bitcoin, ether зэрэг ихэнх дижитал валютыг үнэт цаас биш харин бараа бүтээгдэхүүн гэж үзэж буй явдал юм. Энэ төрлийн дижитал валютууд нь Үнэт цаас, биржийн хороо (SEC)-ны зохицуулалтад бус Түүхий Эдийн Фьючерс Арилжааны Комисс (CFTC)-ийн зохицуулалтад байх боловч SEC-ийн зарим тайлангийн шаардлагуудыг дагаж мөрдсөн хэвээр байхаар тусгагдсан байна.

RFIA нь дижитал хөрөнгийг ямар үед үнэт цаас, ямар үед бараа бүтээгдэхүүн гэж үзэх вэ гэдгийг шийдэх тодорхой стандартыг танилцуулсан. АНУ-д мөрдөгдөж буй Үнэт цаасны тухай хуульд зааснаар хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гаргасан биет бус болон үл хөдлөх хөрөнгө нь тухайн хөрөнгө эзэмшигчид дараах эрхүүдийн алийг нь ч олгохгүй бөгөөд “туслах хөрөнгө” гэсэн тодорхойлолтод багтана.Үүнд: хөрөнгө эзэмшигчид өр төлбөрийн шаардах эрх эсхүл хувь эзэмших эрх; татан буулгах эрх; хүү эсвэл ногдол ашиг төлөх эрх; ашиг, орлогын хувь (зөвхөн бусдын удирдлагын хүчин чармайлтаас үүдэлтэй); эсвэл бизнесийн бусад аливаа санхүүгийн ашиг сонирхол зэрэг.

RFIA-ийн дагуу “туслах хөрөнгө”-ийн төвлөрлийг бүрэн сааруулах шаардлагагүй бөгөөд түүний үнэ цэнийг тодорхойлдог удирдлагын хүчин чармайлтын давуу талыг ашиглаж болох боловч аж ахуйн нэгжийн санхүүгийн ашиг сонирхлыг тодорхой эзэмшигчид нь өгч чадахгүй тул үнэт цаас гэж үзэхгүй хэвээр үлдэнэ. Цаашилбал, “туслах хөрөнгө” гаргагчид нь SEC-ээс шаардах тодорхой шаардлагуудыг дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд ингэснээр эдгээр туслах хөрөнгийг бараа бүтээгдэхүүн гэж үзэх юм.

Мөн түүнчлэн, “туслах хөрөнгө” нь удирдлагын болох аж ахуйн нэгжийн хамгийн бага хүчин чармайлтаар тодорхойлогддог төвлөрлийг сааруулах тодорхой түвшинд хүрмэгц үнэт цаас/дижитал хөрөнгө гаргагч нь бараа бүтээгдэхүүн гэх статусаа хадгалахын зэрэгцээ SEC-ийн тайлангийн шаардлагаас зайлсхийх боломжтой.

Мөн түүнчлэн RFIA нь SEC-ийн үнэт цаас болох дижитал хөрөнгийн хяналтын байршлыг шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тодорхой удирдамжийг тогтоож байгаа билээ.

[1] The RFIA заалт 301
[1] The RFIA заалт 302

--

--

ORDĀ makes alternative investments easy and borderless.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store