АНУ-ын “Хариуцлагатай санхүүгийн инновацийн тухай хууль” (“RFIA”)-ийн хураангуй 2021

Дижитал валют бол ирээдүйд бидний амьдралд улам ихээр хэрэглэгдэнэ гэдэг зайлшгүй юм.. Тухайлбал, 2021 оны арваннэгдүгээр сарын эхээр криптовалютуудын зах зээлийн нийт үнэлгээ 3.1 их наяд ам.долларт хүрч, жилийн эцэс гэхэд 2.3 их наяд доллар болж буурчээ. Тиймээс крипто валют зэрэг дижитал хөрөнгийн хувьд зөв, оновчтой зохицуулалтыг бий болгох нь маш чухал юм.

“Хариуцлагатай санхүүгийн инновацийн тухай хууль” (“RFIA”) буюу “Lummis Gillibrand Crypto Bill” гэж нэрлэгддэг биткойн зэрэг криптовалютуудын талаарх АНУ-ын зохицуулалтын тогтолцоог бий болгох хууль тогтоомжийн төсөл юм.

Хэрэв хууль батлагдвал крипто зах зээлийг өөрчлөх боломжтой, учир нь хуулийн тодорхойлолт, дижитал хөрөнгийн татвар ногдуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэх мэт зүйлсийг илүү тодотгож өгсөн юм. Энэхүү нийтлэлд “Хариуцлагатай санхүүгийн эрх зүйн акт”-д тусгаж өгсөн дижитал хөрөнгийн татварын зохицуулалтыг нэгтгэн дүгнэж, , ВХҮҮ-ийн тухай Монгол Улсын хуультай товч харьцуулсан болно.

Татварын зохицуулалтын хувьд:

Криптог хөрөнгийн ангилал гэж хүлээн зөвшөөрөх, татвар ногдуулах талаар тодорхой болгох нь крипто зах зээлийг өөрчлөхөд зайлшгүй шаардлагатай тулгуур багана юм.

Энэхүү хуулийн төслийн өмнө:

  • Дижитал хөрөнгө олборлогчид “брокер” гэсэн өргөн бөгөөд тодорхойгүй тодорхойлолтод багтдаг бөгөөд тэд Дотоод орлогын албаны (IRS) татварын тайлангийн шаардлагад хамрагддаг.
  • Ажлын нотлох баримтыг баталгаажуулах үйлчилгээг үзүүлснээр олборлогчдын виртуал валютаар авдаг хураамж нь тухайн нэгжийг хүлээн авсан өдрийн зах зээлийн бодит үнээр энгийн татвар ногдох орлого болно гэж IRS үздэг байна.
  • АНУ-ын засгийн газар блокчэйн сүлжээг дэмждэг эсвэл төлбөрийг баталгаажуулдаг олборлох үйл ажиллагаанд татвар ногдуулах талаар тодорхой чиглэл байхгүй байна.

Энэхүү хуулийн төслийн дараах гарч болох өөрчлөлтүүд:

  • “Брокер” гэсэн хуулийн тодорхойлолтыг дахин тодорхойлж, тодорхой тодорхойлолтыг өгсөн тул дижитал хөрөнгийн татвар өөрөөр зохицуулагдах болно.
  • Криптовалют олборлогчид эдгээр үйл ажиллагаатай холбоотой татварыг эдгээр хөрөнгийг захиран зарцуулах хүртэл хойшлуулдаг.
  • Тодорхой нөхцөлтэйгөөр криптовалютын гүйлгээний ашиг, алдагдлыг оруулахгүй байхын тулд de minimis дүрмийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ виртуал валютын гүйлгээний талаар илүү ил тод, мэдээлэл шаарддаг.

Одоогийн Монгол Улсын Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн (ВХҮҮ) тухай хууль болон “Хариуцлагатай санхүүгийн эрх зүйн акт”-ын харьцуулалт:

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлсөнөөс бусад тохиолдолд дижитал хөрөнгийн татварыг ВХҮҮ хуульд тодорхой заагаагүй болно.
  • Татварын ерөнхий газар тодорхой бус хуулийн тодорхойлолтой Виртуал хөрөнгөөс олсон аливаа орлогыг биет бус хөрөнгөд тооцож, холбогдох орлогын албан татвар, НӨАТ ногдуулна гэж үзэж байна.
  • Монгол дахь ВҮ үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд хэт их татварын асуудал эсвэл төөрөгдөл үүсч болзошгүй.
  • ВХҮҮ-ийн тухай хууль нь өөрөө ВХҮҮ-д нь засгийн газрын албан ёсны байгууллагад анхдагч, байнгын мэдээллэх шаардлага байхгүй тул СЗХ эсвэл бусад холбогдох төрийн албан ёсны байгууллагад аливаа хийж байгаа үйл ажиллагаагаа мэдээллэж ил болгох шаардлагыг тавихыг зөвлөж байна.

Монгол дахь ВХ-гийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд хэт их татварын асуудал эсвэл төөрөгдөл үүсч болзошгүй. Товчхондоо, ВХҮҮ-ийн тухай одоогийн хууль тогтоомж нь Монгол дахь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ерөнхий эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэдий ч тодорхойлолтууд нь тодорхойгүй, эргэлзээ төрүүлж, төөрөгдөл үүсгэж болзошгүй юм. Тиймээс Монголын зохицуулагчид Хариуцлагатай санхүүгийн эрх зүйн акт-г одоо мөрдөж буй хууль эрх зүйн орчинд ирээдүйд нэмэлт өөрчлөлт оруулахдаа удирдамж болгон ашиглаж болно.

--

--

ORDĀ makes alternative investments easy and borderless.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store