АГААРЫН БОХИРДЛЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ORDA
2 min readJan 31, 2024

--

  1. Амьсгалын замын өвчлөл

Агаар бохирдуулагчид ялангуяа нарийн тоосонцор уушгинд нэвтрэхээрээ астма, уушгины архаг өвчин, бронхит зэрэг өвчин тусахад нөлөөлж амьсгалын замын өвчнийг улам хүндрүүлдэг. Агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдардаг хүмүүст ийм төрлийн өвчлөл их.

2. Зүрх судасны өвчин

Бохирдсон агаараар удаан хугацаанд амьсгалах нь зүрс судасны системийг гэмтээдэг. Зүрхний шигдээс, цус харвалт, цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Азотын исэл, хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагч бодисууд нь зүрх судасны системд үрэвсэл, стресс үүсгэдэг.

3. Хавдар

Бензол, формальдегид зэрэг зарим агаар бохирдуулагчийг хорт хавдар үүсгэгч гэж ангилдаг. Эдгээрээр удаан хугацаагаар амьсгалах нь хорт хавдар, ялангуяа уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

4. Тархины үйл ажиллагаа

Сүүлийн үеийн судалгаагаар агаарын бохирдол нь тархинд нөлөөлж, Альцхаймер, Паркинсон зэрэг мэдрэлийн доройтлын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Сэтгэн бодох чадвар буурах, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх ч магадлалтай байдаг байна.

5. Жирэмслэлт ба ургийн хөгжилд үзүүлэх нөлөө

Жирэмсэн хүнд агаарын бохирдол нь дутуу төрөлт, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж болзошгүй.

6. Дархлааны систем

Хүний дархлаанд сөргөөр нөлөөлж, өвчлөмтгий болгодог.

7. Нүдний хараа

Агаарын бохирдлоос болж нүд хуурайших, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг асуудал үүсгэдэг.

8. Хүүхэд, хөгшдөд үзүүлэх нөлөө

Хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэх мэт эмзэг бүлгийн хүмүүс агаарын бохирдлын нөлөөнд илүү өртөмтгий байдаг. Бохирдсон агаараар өдөр бүр амьсгалж буй хүүхдүүдийн уушгины өсөлт, үйл ажиллагаа буурч, ахмад настнууд зүрх, уушгины өвчин тусах эрсдэл өндөр болдог.

9. Арьсны гоо сайхан

Агаарын бохирдолд байнга өртөх нь экзем, хайрст үлд, хурдан хөгшрөх зэрэг арьсны янз бүрийн асуудал үүсгэдэг.

10. Эрүүл мэндэд нөлөөлөх урт хугацааны нөлөөлөл

Дээрх хүний эд эрхтэнд нөлөөлөх нөлөөллөөс гадна урт хугацаандаа хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавах үүсгэж дундаж наслалтыг багасгаж байна.

--

--